7 дугаар сарын агаарын дундаж температур 20,1 … 24,2 градус дулаан, үнэмлэхүй их /дулаан/ 35.4 … 41.7 градус дулаан байв.
Агаарын температурыг уур амьсгалын дундажтай харьцуулахад: Бүх нутгаар олон жилийн дунджаас 0.9 … 3.6 градусаар халуун. Агаартаа 30 градусаас халуун өдөр 5-15 удаа, 30%-оос бага чийгтэй өдрийн тоо 8-16 өдөр ажиглагдсан.
Хур тунадасны хувьд 18.9 … 94.2 мм бороо орсон. Уур амьсгалын дундажтай харьцуулахад:Матад, Хөлөнбуйр сумын нутгаар ахиу, Чойбалсан хот, Баянтүмэн, Баяндун, Гурванзагал сумдын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар бага байв.