Home / Мэдээ мэдээлэл / Цаг үеийн мэдээ / “Онон бороо экспедиц” цаг агаарт зориудаар нөлөөлж тунадас нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

“Онон бороо экспедиц” цаг агаарт зориудаар нөлөөлж тунадас нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

Дорнод аймгийн нийт сумдын нутгаар сүүлийн өдрүүдэд хур бороо бага, 35-40 градус хүрч халснаас хуурайшилт ихтэй түймрийн эрсдэл маш өндөр буюу 4 дүгээр зэрэглэлд хүрсэн, мөн хээрийн ан амьтад, цагаан зээр их олноор харангадаж усгүйдэж байна. Энэ бүх байгаль цаг уурын хүнд нөхцөлийг даван туулахын тулд цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг явуулж байна. 

Бид цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 1-нд шилжих шөнө Цагаан-Овоо, Булган, Баянтүмэн сумдын нутгаар зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүлэнд нөлөөлөх үйл ажиллагаа явуулахад их халалт, хэт хуурайшилтаас шалтгаалж үүлэндэх услаг бага, үүлний масс хуримтлагдахгүй зэрэг хүндрэлүүд их байна. Цаашдаа цаг агаарын мэдээгээр 7 дугаар сарын 3, 4-нд зарим газраар, 5-наас ихэнх нутгаар түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Борооны өмнө салхины хүч ширүүснэ. Агаарын температур нийт нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 32-37 градус дулаан байна.

 

About root

Check Also

ЦАГ УУРЫН ДАШБАЛБАР ӨРТӨӨ, ЭРЭЭНЦАВ, ГУРВАНЗАГАЛ ХАРУУЛУУДАД ШАЛГАН ТУСЛАХ АЖИЛ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ.

Цаг уурын Дашбалбар өртөө, Эрээнцав, Гурванзагал харуулуудад шалган туслах ажлыг 2017  оны 7 дугаар сарын ...

Leave a Reply