Home / Мэдээ мэдээлэл / Цаг үеийн мэдээ / Үүлэнд зориудаар нөлөөлж тунадас нэмэгдүүлэх экспедицийн мэдээлэл

Үүлэнд зориудаар нөлөөлж тунадас нэмэгдүүлэх экспедицийн мэдээлэл

Шинээр байгуулагдсан “Халхгол бороо” экспедиц сургалтыг зохион байгуулж, дадлагажих ажлыг 2017 оны 6 дугаар сарын 28, 30-ны өдрүүдэд хийлээ. Дадлагаар халалтын нөлөөгөөр үүссэн түр зуурын зурвас газраар аадар тунадас өгөх боломжтой үүлэнд урвалжыг оруулж, газар тариалангийн зарим талбайд болон Алтан гол, Хэрээ уул орчмоор түр зуурын аадар бороо орлоо. Мөн 6 дугаар сарын 29-нөөс 30-нийг шилжих шөнө хээрийн түймрийг унтраах зорилгоор үүлэнд урвалж оруулсан ба үүлний байдал нилээн сийрэг, тунадас маш бага өгөх үүл байсан хэдийч тунадасны хэмжээ эрчимшлийг бага зэрэг нэмсэн.
Цаашид цаг агаарын нөхцөл бүрдсэн үед “Халхгол бороо”, “Онон бороо” экспедицүүд хур тунадас нэмэгдүүлэх ажиллагаа явуулахад бэлэн байна.

About root

Check Also

Дорнод аймгийн цаг агаарын мэдээллийг автомат хариулагч 70583000 дугаараас хүлээн авах боломжтой боллоо.

70583000 дугаар луу залган 1 хоногийн нарийвчилсан мэдээ, 5 хоногийн урьдчилсан мэдээ, өнгөрсөн 10 хоногийн ...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>