Цаг уурын ажиглагчийн мэргэжил олгох сургалтыг 2017 оны 6 дугаар сарын 05-26-ны өдрүүдэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цаг уур, орчны шинжилгээний газарт зохион байгуулагдав.
Нийт 21 хоногийн турш явагдсан уг сургалтад аймаг, нийслэлийн 28 станц, харуулын ажиглагч нар хамрагдсан бөгөөд Дорнод аймгаас гурван цаг уурын техникчид хамрагдаж, мэдлэг чадавхийн шалгалтаа өгч “Мэргэжлийн үнэмлэх”-ээ гардан авлаа.