Home / Uncategorized

Uncategorized

Дорнод аймгийн цаг агаарын мэдээллийг автомат хариулагч 70583000 дугаараас хүлээн авах боломжтой боллоо.

70583000 дугаар луу залган 1 хоногийн нарийвчилсан мэдээ, 5 хоногийн урьдчилсан мэдээ, өнгөрсөн 10 хоногийн цаг уурын тойм мэдээ, гол мөрний урсацын мэдээ, агаарын чанарын мэдээ, цаг уурын аюултай үзэгдлийн мэдээг 24 цагийн турш шуурхай хүлээн авах боломжтой боллоо.

Read More »

2017 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН ЦАГ АГААР, БЭЛЧЭЭРИЙН УРГАМЛЫН УРГАЛТЫН БАЙДАЛ

7 дугаар сарын агаарын дундаж температур 20,1 … 24,2 градус дулаан, үнэмлэхүй их /дулаан/ 35.4 … 41.7 градус дулаан байв.   Агаарын температурыг уур амьсгалын дундажтай харьцуулахад: Бүх нутгаар олон жилийн дунджаас 0.9 … 3.6 градусаар халуун. Агаартаа 30 градусаас халуун өдөр 5-15  удаа, 30%-оос бага чийгтэй өдрийн тоо  8-16 ...

Read More »

Цаг уурын ажиглагчийн мэргэжил олгох сургалтанд Дорнод аймгийн цаг уурын техникчид хамрагдаж “Мэргэжлийн үнэмлэх”-ээ гардан авлаа.

ajiglagch surgalt2017

Цаг уурын ажиглагчийн мэргэжил олгох сургалтыг 2017 оны 6 дугаар сарын 05-26-ны өдрүүдэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цаг уур, орчны шинжилгээний газарт зохион байгуулагдав. Нийт 21 хоногийн турш явагдсан уг сургалтад аймаг, нийслэлийн 28 станц, харуулын ажиглагч нар хамрагдсан бөгөөд Дорнод аймгаас гурван цаг уурын техникчид хамрагдаж, мэдлэг чадавхийн шалгалтаа ...

Read More »

Түймрийн эрсдэлийн үнэлгээ 4-р зэрэглэлд хүрлээ

1

2017 оны 4 дүгээр сараас эхлэн 6 сарыг дуустал хугацаанд нийт сумдын нутгаар ХАВАР ЗУН-ы агаарын хуурайшилтийн зэрэглэлийг өдөр бүр бодож гаргаж байна. 6 дугаар сарын 26-ны байдлаар нийт нутгаар хуурайшилтийн зэрэглэл 4 дүгээр зэрэглэлд хүрч Түймрийн эрсдэл нэн их буюу Нэн Аюултай түвшинд хүрлээ. Иймд хуурайшилт ихтэй үед ард ...

Read More »

Аагим халуун өдрүүд үргэлжилнэ

sun

7 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл нийт нутгаар 35-40 градус хүрч аагим халуун өдрүүд үргэлжилнэ.  Хурц нартай байх тул наршилтаас хамгаалах, зүрх судасны өвчтэй хүмүүс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эрүүл мэнддээ анхаарах, түүнчлэн хуурайшилт ихсэх тул гал түймрийн болзошгүй аюулаас сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг нийт ард иргэдэд зөвлөж байна.

Read More »

Үүлэнд зориудаар нөлөөлж бороо орууллаа.

2017 оны 6 дугаар сарын 17-ноос эхлэн нутгийн хойд хэсгээр Дашбалбар, Баян-Уул, Баяндун, Цагаан-Овоо сумдын нутгаар хур тунадас нэмэгдүүлэхээр ажиллаа. Үүний үр дүнд Баян-Уул 5,0мм, Цагаан-Овоо 3,0мм,  Баяндун 1,0мм, Булган 0,9мм, Хөлөнбуйр 0,7мм, Баянтүмэн 0,6мм, Гурванзагал 0,5мм бороо орлоо. Цаашдаа 19-нд ихэнх нутгаар, 21-нд Халхголын сав нутгаар түр зуурын бороо ...

Read More »