Monday , October 23 2017
Онцлох мэдээ

Эрхэм зорилго

 

 

Эрхэм зорилго

          Ус цаг уурын орчны чанартай мэдээ мэдээллээр нийгмийн хэрэгцээг хангах,байгаль цаг агаарын болзошгүй аюул,орчны ноцтой бохирдлоос урьдчилан сэргийлэх,ус цаг агаар,орчны болон уур амьсгалын нөөцийг бүрэн ашиглуулах нөхцлийг бүрдүүлэхэд бидний эрхэм зорилго оршино.

                   Нутгийн танилцуулага:

            Баян-Өлгий аймгийн нутаг нь далайн түвшинээс дээш 1350-4374 метр өргөгдсөн,өндөр уулсаар хүрээлэгдсэн учир эх газрын эрс тэс уур амьсгалтай юм.Тус аймаг Монгол улсын баруун хязгарын уулархаг нутагт оршдог бөгөөд газар нутаг нь 45,8 мянган хавтгай дөрвөлжин километр нутагтай,нутгийн баруун захаас зүүн тийш 270км,хойноос урагш 380км үргэлжилнэ.Монгол Алтайн нурууны баруун үзүүр наривтар бөгөөд 4000-аад метр сүндэрлэсэн Мөнх цаст шовх оргилуудтай ба хажуу нь их эгц,хад чулуу элбэгтэй байдаг.Хойд тал нь нилээд өндөрт өргөгдсөн Ховд голын хөндий ойрхон оршдог учраас голын хөндийнүүд тийм гүн бишээс гадна богинохон,өвөр талын хажуу гүн бөгөөд урт хавцал,нарийн хөндийгээр зүсэгдсэн байна.Монгол Алтайн нуруудын хооронд хотгорууд олон байдаг.Тэдгээрийн томхон нь Даян,Толбоо нуурын хотгорууд юмХотгоруудын хооронд нарийн хоолой буюу ялихгүй өргөгдсөн хөтөл байдаг.Нуруудын хороонд өргөн нарийн хөндий оршино.

             Аймгийн хамгийн нам доор газар Ховд голын сав газар/Баяннуур сумын нутаг/ далайн түвшинээс 1350метр өндөрт оршдог. Баян-Өлгий аймгйин нутаг нийтдээ салхины нөлөөнд нилээд автагдсан байдаг.Жилийн дундаж салхины хурд2-4м/с байна.Ялангуяа хавар,намар салхи ихтэй байдаг.Салхины эрчим хүчний хувьд өндөр уулын,уулын хээрийн бүсэнд харилцан адилгүй байна. Баян-Өлгий аймгийн нутагт тэмдэглэгдпсэн салхины хамгийн их хурд 20-40м/с,15м/с-ээс хүчтэй салхины өдрийн тоо 70-80 хүрдэг. Нэгэнт салхи ихтэй болохоор хавар,намрын улиралд шороон шуурга шуурах тохиолдол олон.

           Жилийн 230-250 хоног нь цэлмэг,өвлийн улирал нь урт/дунджаар 234-255 хоног/ хур тунадас бага,ихээнх нь 6,7,8 саруудад орох онцлогтой.Аймгийн нийт нутаг хуурайвтар уур амьсгалтай бүсэд багтана.Аймгийн нутагт өндөр уул нуруу,хонхор ихтэй,газрын гадаргын хэв шинж олон янз учираас байгалын ба уур амьсгалын нөхцөл нь хэд хэдэн бүс муж болж хуваагдах онцлогтой байна.Ялангуяа уур амьсгалын голлох үзүүлэлт хур тунадас,температур их хэлбэлзэлтэй байх учираас уг үзүүлэлтүүдээр муж болгож хуваах үндэслэл бага юм. Дээрхээс үндэслэн аймгийн нутаг дэвсгэрийг чийг хангамжийн хувьд 3 мужид хувааж болох юм. Үүнд:

   1.Чийглэгдүү хүйтэн өндөр уулын муж

   2.Хуурайдуу хүйтэвтэр өндөр уулын муж

   3.Хуурай сэрүүн уулын хээрийн муж

        Нутагийн онцлог:

1.Баян-Өлгий аймгийн газар нутаг хотгор гүдгэрийн ялгаатай, уур амьсгалын эх газрын эрс тэс шинж байдал сайн илэрсэн, хахир ширүүн нөхцөлтэй

2.Чийг хангамжтай нутагт  дулаан дутагдалтай, дулааны хангамжтай нутагт чийг дутагдалтай

3.Байнгын салхитай, үе үе хүчтэй салхилдаг бөгөөд түүний физик өгөршүүлийн нөлөө их

4.Хур тунадасны хэмжээнээс 3-4 дахин уурших боломжтой

5.Нарны болон салхины эрчим хүчний нөөцтэй

Манай хамт олон

DSCF1347

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>