Sunday , June 16 2019
Онцлох мэдээ

Амжилт хүсье

Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн Мөстлөг судлалын станцын ахлах техникч М.Сержума, гэрэл зурагчин Н.Нуржас нар Европ тивийн ноён оргил Эльбруст /5642 м/ авирахаар болжээ. 

Тэд холбогдох бэлтгэлээ базааж энэ сарын 17-ны өдөр эх орноосоо мордох аж. Харин Эльбрус хүртэлх 10 мянган км замыг авто машинаар туулж, энэ сарын сүүлээр авиралтаа хийх гэнэ.

“Бидний хувьд өмнө нь Алтай Таван богд уулын Хүйтэн /4374 м/, Бүргэд /4068м/, Найрамдал /4192м/, Малчин /4050м/ оргилууд болон Цамбагарав уул /4208 м/-д тус тус авирч байсан. Монгол Улсын төрийн далбааг Европын тэнгэрт мандуулж эх орноо сурталчлах, залуучуудыг спортоор хичээллэхэд уриалан дуудах үүднээс энэ удаагийн аялалд гарч байгаа” хэмээн залуучууд зорилгоо тайлбарлаж байна.

Эльбрус оргил нь ОХУ-ын Кабардин-Балкар Улсын нутаг дэвсгэрт оршдог Кавказын нурууны  салбар уулс бөгөөд өмнө нь манай улсаас МУГТ Г.Өсөхбаяр, уулын спортын мастер Ч. Ариунзул ахлагчтай “Хайрхан” клубын уулчид амжилттай авирч байжээ. 

2019.04.16

Т.Серикжан

Тухай root

Дахин шалгана уу!

Нурсултан хотод KIOSH-2019 олон улсын хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн бага хуралд оролцов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *