Friday , July 19 2019

ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙН ТУЛД ИРГЭН ТА ДАРААХ АРГА ХЭМЖЭЭГ ЯМАГТ АНХААРНА УУ.

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд ИРГЭН та дараах арга хэмжээг ямагт анхаарна уу. · Хавар, намрын хуурайшилттай үед цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх; • Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх; · Дууссан гал асаагуур /зажигалки/ хээр хөдөө ил задгай хаяхгүй байх • Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх; • Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах; • Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэрэг нь өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаа болохыг аймгийн УЦУОШТөвөөс сэрэмжлүүлж байна. Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвсгэрт ой хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлнэ.

Тухай root

Дахин шалгана уу!

Нурсултан хотод KIOSH-2019 олон улсын хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн бага хуралд оролцов.

Leave a Reply