Friday , July 19 2019

“ГАМШГИЙН БЭЛЭН БАЙДЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ” СУРГАЛТ, “ЗУДЫН ХҮНДРЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ” ТӨСЛИЙН ҮР ДҮНГИЙН УУЛЗАЛТ

2019 оны 1 дүгээр сарын 29, 2 дугаар сарын 11-ний өдрүүдэд Хүүхдийг ивээх сангаас зохион байгуулсан “ГАМШГИЙН БЭЛЭН БАЙДЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ” СУРГАЛТ, “ЗУДЫН ХҮНДРЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ” ТӨСЛИЙН ҮР ДҮНГИЙН УУЛЗАЛТ болж өндөрлөө.

Сургалт, төслийн үр дүнгийн зорилт нь “гамшгийн бэлэн байдлыг дээшлүүлэхэд төрийн анхан, дунд шатны удирдах ажилтнуудын чадавхийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх”, “зудаас урьдчилан сэргийлэхд холбогдох талуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх” юм.

“Гамшгийн бэлэн байдлыг дээшлүүлэх” сургалтанд аймгийн ЗДТГ, онцгой комиссийн гишүүд, улаан загалмайн нийгэмлэг, бусад бүх байгууллагуудын дарга, эрхлэгч, ажилтнууд оролцсон бол “Зудын хүндрэлээс урьдчилан сэргийлэх” төслийн үр дүнгийн хуралд аймгийн Засаг дарга, Засаг даргын орлогч, Онцгой байдлын газрын дарга, Хүүхдийг ивээх сангийн ажилтан, Хүүхэд хамгаалал хөтөлбөрийн ажилтан, зураглаач, аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэнүүд, Онцгой байдлын газрын Улсын нөөцийн салбарын дарга, Онцгой байдлын газрын ахлах мэргэжилтэн, Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн албаны дарга, тус газрын мэргэжилтэн, Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн инженерүүд, Баяннуур сумын Засаг дарга, Цэнгэл сумын ЗДТГ-ын дарга, Булган сумын Санхүүгийн албаны дарга, Баяннуур, Цэнгэл сумдын багийн Засаг дарга нар болон тус сумдын малчид оролцов. 

Сургалт, хуралд УЦУОШТөвийн инженерүүд Х.Жагсалаг, М.Күннур нар “Монгол Улсын гамшгийн эрсдэлийн өнөөгийн байдал, гамшгийн эрсдэлийг хэрхэн мэдээлэх”, “Зудын хүндрэл үүсэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр УЦУОШТөвөөс авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа, арга зам” сэдвээр илтгэл тавьлаа

Тухай root

Дахин шалгана уу!

Нурсултан хотод KIOSH-2019 олон улсын хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн бага хуралд оролцов.

Leave a Reply