Thursday , February 25 2021
Онцлох мэдээ

Эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өнгөрлөө

Энэ удаагийн ЭШБХурал манай аймагт “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, МӨСТӨЛ, МӨСӨН ГОЛ” сэдвийн дор 2018 оны 08 дугаар сарын 25-27нд зохион байгуулагдлаа. Хуралд Цаг уур, орчны шинжилгээний газар, УЦУОСМХ, ШУА-ийн Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэн, МУИС, ХААИС, МУБИС, Ховд их сургууль, ОХУ-ын Барнаул дахь Алтайн УИС, Томскийн их сургууль, 12 аймгийн УЦУОШТөвийн 300 орчим төлөөлөгчид оролцож 26 үндсэн илтэл, 10 гаруй ханан илтгэл хэлэлцүүлэв.

Хурлын гол чиглэл нь Монгол орны уур амьсгалын өөрчлөлт, нөлөөлөл эмзэг байдал, эрсдлийн үнэлгээ, Дэлхийн уур амьсгалын дулаарлын дор тохиолдож буй байгалийн гамшигт үзэгдлийн талаар байлаа.

Хуралд тавьж, хэлэлцсэн илтгэлүүдээс Х.Жагсалаг, М.Күннур, Г.Батжаргал, Ж.Цогт нарын “Баян-Өлгий аймгийн төвд 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр орсон аадар бороог тоон загвараар тооцоолсон нь” илтгэл шилдгээр шалгарч тэргүүн байрын шагнал хүртсэн бол 2-байрнад Завхан УЦУОШТөвийн лабораторийн эрхлэгч Балжиннямын “Завхан аймгийн агаарын бохирдлын бүс тогтоох” илтгэл, 3-байранд Н.Юра, Б.Сержума нарын “Потанины мөсөн голын хайлалтын парамертийн хөдлөл зүй” илтгэлүүд шаргарлаа.

Тухай root

Дахин шалгана уу!

Байгууллагын эргэн тойронг болон бүх нийтийн цэвэрлэгээнд оролцсон

Leave a Reply