Thursday , April 18 2024
Онцлох мэдээ

Мөстөл судлалын өртөөний энэ жилийн Алтай Таван Богд дахь судалгааны явц

2018 оны 6-р сарын 27-оос эхлэн 9-р сарын 03-ны хүртлэх хугацаанд хоёр ээлж гарч  нийт  65 хоног тасралтгүй ажилласан ба энэ хугацаанд хөдөлмөр аюулгүй ажиллагааг чанд мөрдөж ажилласан болно.

Потанин болон Александрын мөсөн голд нийт 16 удаа 5 метрийн шонг шинээр  суулгаж, Потанин болон Александрын мөсөн голуудаас эх авдаг  Цагаан голоос 75-80 удаа усны түвшин, гадаргын хөвүүрийн  өнгөрөлт хэмжсэн.

Тус хугацаанд хамгийн их температур 7-р сарын 11-ны орой  +15,5 градус ажиглагдсан бол хамгийн бага нь 9-р сарын 3-ны өглөө -2,8 градус хэм хүйтэн байв.

Энэ жил Потанин мөсөн голын хамгийн их хайлалт P1L болон мөсний доод хэсэгт 433см, хайлсан ба P3C болон мөсний дунд хэсэгт 286см,  P5L болон мөсний дээд хэсэгт хамгийн бага хайлалт  212см хайлсан байна.

Мөн гадаргын усны хэлтсийн дарга Х.Пүэвдагваатай хамтарч хуримтлалын хэмжилтийг наривчлах зорилгоор Потанин болон Александрын мөсөн голуудын хуримтлалын цэгт 4 шон суулгав. Мөн мөсөн голын шонгуудын GPS хэмжилт хийж Цагаан гол- Сул уулын усны харуулд байршуулсан автомат түвшин хэмжигчийг хурааж авч GPS- ээр хөндлөн зүсэлт хийж боловсруулалт хийв.

 

Товч тайлан бичсэн: Б.Сержума

40863326_1060017704165843_6456544015893397504_o IMGP0146 photo_2018-09-06_09-57-57 PHTO0229

Тухай root

Дахин шалгана уу!

ЗАРЛАН МЭДЭЭЛЭХ ДУУТ ДОХИОГООР АЖИЛЛАЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан ...

Leave a Reply