Friday , November 16 2018
Онцлох мэдээ

Хаврын шар усны үерийн сэрэмжлүүлэх мэдээ

3 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 42% нь цастай ба дундаж зузаан нь 16 см, цасан дахь усны нөөц 11.3 шоо.км  байна. Ирэх өдрүүдэд нийт нутгаар цаг агаар харьцангуй дулаарах тул голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Энэ жил гол мөрөн мөснөөс бүрэн чөлөөлөгдөх хугацаа үндсэндээ олон жилийн дунджийн орчим зарим томоохон голуудад 5-10 хоногоор эрт ажиглагдах ба хаврын мөсний үзэгдэл зарим газраар олон жилийн дунджаас 5-25 хоногоор эрт ажиглагдах төлөвтэй байна. Гол мөрний эхээр мөсний үзэгдэл дөрөвдүгээр сарын эхэн үеэр, голын дунд ба адгаар гуравдугаар сарын дунд үеээр эхэлж, дөрөвдүгээр сарын 15-30  хооронд ихэнх гол мөрөн мөснөөс  бүрэн чөлөөлөгдөнө.Гуравдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгаар гол мөрөн ерөнхийдөө битүү мөсөн бүрхүүлтэй байгаа хэдий ч гол мөрний дунд ба адгаар мөсний зузаан нимгэрч, мөс харлах, мөсөн дээр ус урсах, мөс байрандаа хайлах, халиа тошин гүйх, усан хэл үүсэх зэрэг үзэгдэл   ажиглагдаж эхлээд байна.Цаашид цаг агаар дулаарч, гол мөрний мөс эрчимтэй хайлж, мөсөнд ан цав, цууралт үүсэж, мөсний нягт багасан хэврэгшиж, хаврын мөсний үзэгдэл идэвхжих тул ард иргэд мөс цөмрөх аюулаас ямагт болгоомжтой байхыг  анхааруулж байна.

Тухай root

Дахин шалгана уу!

photo_2018-03-27_14-47-06 (2)

НАУРЫЗ баярын парат

2018 оны 03 дугаар сарын 22-нд тохиож байгаа казак үндсний  “НАУРЫЗ”-ын баярын паратанд хамт олноороо амжилттай оролцлоо. Тус баярын паратнд үндсний ...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>