Thursday , July 19 2018
Онцлох мэдээ

“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” БОЛЖ ӨНГӨРӨВ

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ хаалганы ӨДӨРЛӨГ” 2018.03.14-21 ны өдрүүдэд орон даяр болж  өнгөрөв.

Уг өдөрлөгтэй холбогдуулан аймгийн ХОХБТХэлтсийн дарга З.Болат БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР”-ийг зохион байгуулах арга хэмжээнй талаар төлөвлөгөө батлав. Уг төлөвлөгөөний дагуу манай УЦУОШГазраас дараах ажилуудыг хийж гүйцэтгэв.

  1. 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 1800 – 1900 цагийн хооронд УЦУОШГазрын Мэдээлэл Үйлчилгээний Хэлтсийн дарга Х.Жагсалаг  БОАЖ-ын салбарын үйл ажиллагааг таниулан сурталчлах, нээлттэй хаалганы өдрийн хүрээнд зохион байгуулах арга хэмжээ, үзүүлэх үйлчилгээний талаар БОАЖ-ын салбар байгууллагуудын дарга нартай хамт орон нутгийн Дербес телевизээр нээлттэй хэлэлцүүлэг хийв.
  2. 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ЕБС-иуд, Эко клубуудын дунд архины хаягдал шил цуглуулах уралдаан болзол зарлан дүгнэгдэв.
  3. УЦУОШГазрын мэргэжилтэн Б.Сержума ЕБСургууль, Эко клубын сурагчдад “Дэлхийн усны нөөц болон Монгол орны усны нөөц, усны ашиглалт, хэрэгцээ” сэдэвт хичээл сургалт явуулав.
  4. 2018 оны 03 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд БОАЖ-ын салбар байгууллагууд, аялал, жуулчлалын компаниудын багууд оролцсон гар бөмбөгийн тэмцээн явагдав. Уг тэмцээнд манай УЦУОШГазраас оролцсон баг тусгай байранд шалгарлаа.
  5. 2018 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 13 цагаас эхлэн олон нийтийг хамарсан арга хэмжээ аймгийн төв тайлбайд зохион байгуулагдлаа. Энэ үеэр иргэдэд цаг агаарын урьдчилсан мэдээний талаар санал асуулга бөглүүлж, сарын болон улирлын урьдчилсан мэдээг товхимол байдлаар тараав. Мөн орон нутгийн телевизүүдэд цаг агаарын урьдчилсан мэдээний талаар ярилцлага өгч ажиллаа.

IMG-20180327-WA0011 IMG-20180327-WA0002 IMG-20180327-WA0006 IMG-20180327-WA0013 IMG-20180327-WA0004 IMG-20180327-WA0005

 

Тухай root

Дахин шалгана уу!

photo_2017-12-21_14-28-43

2017 оны жилийн ажлын тайлан хамгаалалт болов.

Тус газрын инженер, ахлах техникчдийн 2017 оны жилийн ажлын тайлан хамгаалалт 12 дугаар сарын 1-ны ...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>