Tuesday , January 23 2018
Онцлох мэдээ

Мөстөл судлалын өртөөний Алтай Таван Богд дахь судалгааны явц

2017 оны 6-р сарын 18-аас эхлэн 9-р сарын 03-ны хүртлэх хугацаанд хоёр ээлж гарч  нийт  85 хоног тасралтгүй ажилласан ба энэ хугацаанд хөдөлмөр аюулгүй ажиллагааг чанд мөрдөж ажилласан болно.

Потанин болон Александрын мөсөн голд нийт 14 удаа 5 метрийн шонг шинээр  суулгаж, Потанин болон Александрын мөсөн голуудаас эх авдаг  Цагаан голоос 80-85 удаа усны түвшин, гадаргын хөвүүрийн  өнгөрөлт хэмжсэн.

Тус хугацаанд хамгийн их температур 6-р сарын 22-ны орой  +18,5 градус ажиглагдсан бол хамгийн бага нь 8-р сарын 23-ны өглөө -3,8 градус хэм хүйтэн байв.

Энэ жил Потанин мөсөн голын хамгийн их хайлалт P1L болон мөсний доод хэсэгт 485см, хайлсан ба P3C болон мөсний дунд хэсэгт 310см,  P5L болон мөсний дээд хэсэгт хамгийн бага хайлалт  262см хайлсан байна.PHTO0265 PHTO0229 PHTO0189PHTO0249

Тухай root

Дахин шалгана уу!

20171108_142214

Ээлжит сургалт эхэллээ

Тус газраас 4 дүгээр улирлын сургалтын хөтөлбөр гаргаж долоо хоног бүрийн Лхагва гаригийн 14 цагт ...