2017 оны 6-р сарын 18-аас эхлэн 8-р сарын 04-ны хүртлэх хугацаанд 1-р ээлжинд нийт ажлын 45 хоногт багтаан тасралтгүй ажилласан ба энэ хугацаанд хөдөлмөр аюулгүй ажиллагааг чанд мөрдөж ажилласан болно.
Потанины, Александрын мөсөн голд нийт 12 удаа 5 метрийн шонг шинээр суулгаж, Алтайн Таван Богдоос эх авдаг Цагаан голоос 45-50 удаа усны түвшин, гадаргын хөвүүрийн өнгөрөлт хэмжсэн. Энэхүү сарын хугацаанд хамгийн их температур 6-р сарын 22-ны орой +18,5 градус ажиллагдсан ба хамгийн бага нь + 0,1хэмийн дулаантай байв.
Одоо 2-р ээлжийн ажиглагч нар ажиллаж байна.
Үүнээс гадна энэ жил тус мөстөл судлалын өртөө G-Mobile гадны сүлжээ болон DDISHTV сансарын кабелийн сувагийг бүрэн ашиглалтанд оруулж мөн эсгий гэрийн шалыг хийж гүйцэтгэсэн болно.