Monday , October 23 2017
Онцлох мэдээ

Өлгий-Бороо экспедицийн 5 дугаар сарын тайлан

Өлгий-Бороо экспедици нь 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Алтанцөгц сумын Олон нуураас 9 гр реагент зарцуулсан.

Мөн 5 дугаар сарын 17-ны өдөр шөний 2 цагаас Ногооннуур сумын Цагааннуур тосгоны чиглэлд гарч үүрийн 6 цагт орж ирсэн процесст 9 гр реагент зарцуулан ажилласан. Тухайн ажиллагаагаар Ногооннуур, Улаанхус, Бугат сумдын зуслан болон аймгийн төвөөр бороо орж, хөрсөнд тодорхой хэмжээний чийг өгсөн.

5 дугаар сарын 19-ны өдөр Дэлүүн сумын нутгийн удирдлагуудын хүсэлтээр хуурайшилтай байгаа Хөх хад, Тал нуураас нийт 15 гр реагент зарцуулсан. Тухайн газарт нойтон цас орж бүс нутгийн чийгийг хэмжээг нэмэгдүүлсэн.

5 дугаар сарын    байдлаар нийт 3 удаа 4 цэгээс үйл ажиллагааг зохион байгуулж, нийт 11 ширхэг пуужин зарцуулсан.

ХАА-н 5-р сарын зуншлагын мэдээ:

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал 5 дугаар сар гарсаар нийт нутгийн 50 гаруй хувьд, сарын сүүлч гэхэд нутгийн 70 орчим хувьд буюу Баяннуур, Толбо, Алтай сум болом Сагсай сумын Даян багийн  зарим нутгаар сайн, 5 дугаар сарын хоёр дугаар арав хоногт эрс сайжирч нийт нутгийн 80 орчим хувьд буюу Сагсай, Алтай, Буянт,Толбо, Цэнгэл сумын  зарим нэг багуудын нутгаар сайн, 20 гаруй хувьд гандуу ялангуяа Дэлүүн сумын нутгаар чийгийн хэмжээ бага, хүйтэн салхитай ургамал ургаагүй  байна. Харин 5 дугаар сарын сүүлийн үе гэхэд Ногооннуур, Баяннуур, Алганцөгцийн нутгаар монгол сонгион, үетэн овогтонууд, шарилжийн төрлүүд  нүдлээд бэлчээрийн ургамлын ургалтын байдал бага зэрэг сайжирч нийт нутгийн 80 орчим хувьд сайн болсон.

Ургамлын дундаж өндөрихэнх нутгаар 4-6 см, Ногооннуур, Дэлүүн, Булган, Улаанхус, сумын нутгаар 2-3 см-ээс дээш ургасан байна.Ихэнх нутгаар бүх төрлийн малын тарга хүч дундаас дээш бог мал ногоонд саатсан ба Дэлүүн сумын зарим багуудад ногоо сайн гараагүй байна. Экспедцийн үед явсан нутгаар бол Баяннуур, Цагааннуур сумын нутгаар ургамал цухуйлтын үе шатанд орсон бог мал ногоонд саатсан байсан ба Дэлүүн сумын Тал нуур болон Хөххад багт ургамлын ургалт маш удааширалттай гандуу байв.

Улаанхус сумын Согоог бригадад байсан ноцоох зуухыг авч, Улаанхус сумын Хөххөтөл багийн усны харуулын ажиглагч Р.Мейрамгүлд хүлээлгэн өгч, аюулгүй ажиллагааны шинэ журамтай танилцуулж, заавар зөвлөгөө өгч, ноцоох зуухыг ажиллуулж үзүүлэв. Уг ажиллагаанд газрын дарга П.Жанаргүл, ЭАХТИнженер Т.Серикжан, ЭАХАТехникч Ш.Еркебулан, жолооч Т.Озат нар оролцсон. Тус ноцоох зуухыг байрлуулсан газрын координат 49˚14’59,5’’, 088˚54’ 24’’, өндөр 2116 м .20170512_112324 20170512_112356 20170512_174848 20170514_204729

 

Экспедицийн инженер Т. Серикжан

Тухай root

Дахин шалгана уу!

2017-08-03

Алтайн Таван Богдын хөгжлийн шат,судалгааны явц

2017 оны 6-р сарын 18-аас эхлэн 8-р сарын 04-ны хүртлэх хугацаанд 1-р ээлжинд  нийт ажлын ...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>