Wednesday , April 21 2021
Онцлох мэдээ

”Эх дэлхийн цаг” гэж юу вэ?

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголтыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх дэлхийн цаг” хөтөлбөрийг 2007 оноос хойш хэрэгжүүлж эхэлжээ. 

Энэхүү хөтөлбөр нь нэг цагийн турш дэлхийн бүх хүмүүс нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг бөгөөд хүн бүр эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бага ч атугай хувь нэмэр оруулах боломжтой гэсэн утгийг илэрхийлдэг. Эх дэлхийн цагийн гол зорилго нь гэрэл унтрааж, цахилгаан хэмнэхдээ бус, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүний оролцоо чухал, хүн бүр хувь нэмрээ оруулбал эх дэлхийгээ аврах боломж бий гэдэгт олон нийтийн анхаарлыг хандуулахад оршино.

       Дэлхий нийтээр 3сарын 27-нд эх дэлхийнхээ төлөө дуу хоолойгоо нэгтгэдэг

Description: C:\Users\User\Desktop\111111111111.png

Бид 60минут гэрлээ унтраах аянд нэгдэж,

“Өнөөдрөөс эхлэе!!! Ашиглаагүй үедээ өөрөөнийхөө гэрлийг унтраах аян”-ыг нэг цаг биш,нэг жил хэрэгжлүүлэхийг уриалж байна!!!

Тухай root

Дахин шалгана уу!

Цэвдэгийн цэгийн мэдээ авсан

2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр экспедицийн ахлах техникч Ш.Еркебулан Газар зүйн хүрээлэнгийн мэргэжилтэн ...