Sunday , September 27 2020

“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн сургалтанд хамрагдав

“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн зорилго: БОАЖЯ, Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанд, орон нутгийн удирдлага, иргэдийн санал болгосон, Монгол орны баруун бүс нутаг дахь ТХГН-ийн сүлжээнд чухал ач холбогдолтой газруудын үр ашиг, тогтвортой менежементийг сайжруулах, нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааны шинэ эх үүсвэрүүдийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах төсөлд манай байгууллагаас төвийн дарга П.Жанаргүл, Экспедицийн инженер Т.Серикжан, Мөстөл судлалын техникч Н. Юра, Лабораторийн эрхлэгч М.Ботакөз нар оролцов.

Энэ удаагийн сумдад ажиллах ажлын зорилтууд:

  • БОЯБХУАӨДЗ (BACCP II/ III) төслийн зорилт, үйл ажиллагааг танилцуулах уулзалт семинар зохион байгуулах
  • “Түргэн хугацаанд хэрэгжүүлэх” арга хэмжээний хүрээнд сум, байгууллагуудаас ирүүлсэн саналуудыг нарийвчлан тодруулах, хөрөнгө оруулалт хийх үзэл баримтлал, үндэслэлийг үнэлэх загвар маягтыг бөглөхөд дэмжлэг үзүүлэх, холбогдох мэдээллийг цуглуулах
  • Орон нутгийн нийгэм, эдийн засаг, хүн ам, газар нутаг, бодлого шийдвэрийн талаарх мэдээлэл, баримт бичгийг цуглуулах
  • Цаашид сум орон нутгийн зүгээс хөрөнгө оруулалттай холбоотой шаардлагатай мэдээлэл, баримт бичгээр хангахдаа Ховд дахь зөвлөх баг, КМЗ-тэй хэрхэн ямар менежментээр хамтран ажиллах талаар зөвлөлдөх
  • Тусгай хамгаалалттай газар нутгийн ХЗ-ы өнөөгийн байдал, үйл ажиллагаа, Менежментийн Төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар тодруулах
  • ОБ-ийн бүсийн сангийн одоогийн нөхцөл, үйл ажиллагаа, ОБ-ийн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг тодруулах
  • Орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөлтийг тодруулах
  • Өмнө нь хэрэгжсэн болон одоо хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд, тэдгээрийг хэрэгжүүлэгч үндэсний, олон улсын болон хандивлагч байгууллагуудын талаар тодорхой мэдээлэл цуглуулах
  • Орон нутгаас хамтран ажиллах талуудын мэдээлэл, холбоо барих хаяг г.м мэдээллийг авах

                              Мэдээлэл тавьсан Т.Серикжан

Тухай root

Дахин шалгана уу!

Аймгийн зуны саруудын гангийн үнэлгээ гаргав

05,06,07 дугаар саруудын гангийн үнэлгээг тодорхойлоход 06 дугаар сард Ногооннуур болон Баяннуур сумдын нутгаар Гандуу ...