Tuesday , August 11 2020

Алтай Таван Богдын 6,7 дугаар сард хийгдсэн судалгааны ажлууд

Энэ жилийн Алтайн Таван Богдын Потанины, Александр мөсөн гол, Цагаан голын хэмжилт, шинжилгээ, судалгааны ажлыг  6 сарын 21-ээс 7 сарын 25-ны хүртэлх хугацаанд 36 хоног тасралтгүй хийж гүйцэтгэв. Энэ хугацаанд агаарын саатал 11 удаа болж, хамгийн их температур 7 сарын 17-нд  +14,4 градус байсан бол хамгийн бага нь мөн сарын 9-нд +1,2 градус байв. Потанины, Александрын мөсөн голд энэхүү хугацаанд нийт 9 шонг шинээр суулгаж хэмжилтийг үргэлжлүүлэн хэмжив. Цагаан голд 5 хоног тутамд өдрийн турш усны түвшинг 1 цагаар, хөвүүрийн өнгөрөлтийг 2 цагаар хэмжилтийг хийж нийт 5 удаа 60 цаг хийгдэв. Малчин дахь Автомат станц, алсын камерт очиж шалгалт хийв. 6,7-саруудад хур бороо элбэгтэй, сэрүүвтэр байсан ба мөсний хайлалт зарим үедээ өдөртөө 10-15 см хүртэл хайлаж байв.

Тухай root

Дахин шалгана уу!

ЦУОШГазраас цахим хурал зохон байгууллаа

2020оны 5 дугаар сарын 4-ны өдөр ЦУОШГазраас цахим хурал зохон байгуулав. Цахим хуралд оролцогсод хоорондоо ...