Tuesday , July 7 2020

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэв

Тус сард нийт 10 удаа үүлэнд зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа явуулав. Эхний харвалтаа 05 дугаар сарын 01 ний өдөр Улаанхус сумын Хөххөтөл багт, Буянт сумын Өмнө голд, мөн Толбо нуурын, нуурын хөвөөнд явуулснаар нутгийн баруун болон баруун өмнөд хэсгээр 00-3,0мм-ийн тунадас оров. Дараагийн үйл ажиллагааг 05 дугаар сарын 06 ны өдөр Улаанхус сумын Хулжаа баг, Цэнгэл сумын Шар нуур багт, Сагсай сумын Даян нуурын хөвөөнд явуулснаар нутгий өмнөд болон баруун хэсгээр 0,1-5,0мм-ийн хэмжээтэй тунадас унав. Дараагийн харвалтыг 18ны өдөр Дэлүүн сумын уулын бэл, Толбо сумын нуурын хөвөөнд үйлдсэнээр нутгийн баруун өмнөд хэсгээр 0,4-11мм-ийн тунадас оров. Энэ сарын сүүлчийн үйл ажиллагааг 21,22-нд Сагсай сумын Зост, Баяннуур сумын Уугийн улаанд явуулснаар нийт нутгаар 0,1-27,0мм-ийн хэмжээтэй хур тунадас орж 5 дугаар сард үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа маань ийнхүү амжилттай болж дуусав.

Баян-Өлгий аймаг УМСалбар

Тухай root

Дахин шалгана уу!

Хүүхэд-эрхэм хэрэглэгч

Энэ жил “Хүүхэд хэрэглэгч-Хүүхдийн эрүүл мэнд, цэвэр орчин” сэдвийн хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын ...