Tuesday , July 7 2020

Шар усны үерээс сэрэмжлүүлэх мэдээ

2020 оны 04‑р сарын 10‑ны өдрийн байдлаар Ховд,Булган  голуудын мөсний зузаан 40-110см байна.Өмнөх 10хоногтой харьцуулахад 2-6см-р хайлсан байна. Цаашид цаг агаар дулаарч байгаатай холбогдуулан  ихэнх гол мөрөнд хаврын мөс задрах үеийн:Мөсөн дээр ус урсах,мөс харлах,усан зах үүсэх,мөс байрандаа хайлах  халиа тошин гүйх зэрэг үзэгдлүүд явагдаж байгаа тул  голуудын мөс эрчимтэй хайлж, өндөр уулсын гуу жалга, суваг шуудууны цас хайлж, хаврын шар усны үер бууж болзошгүй байгаа тул малчид, тээвэрчид, ард иргэдэд шар усны үерийн аюулаас сэрэмжлэхийг УЦУОШТ‑өөс онцгойлон анхааруулж байна.

Гадаргын ус судлалын салбар

Тухай root

Дахин шалгана уу!

Анхны бороо орлоо

Өнгөрсөн шөнө буюу 2020 оны 4 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө аймгийн төвд анхны ...