Tuesday , July 7 2020

Хүүхэд-эрхэм хэрэглэгч

Энэ жил “Хүүхэд хэрэглэгч-Хүүхдийн эрүүл мэнд, цэвэр орчин” сэдвийн хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан удирдамжийн дагуу энэ сарын 15-30-нд зохион байгуулах юм.

Хичээл сургалтын үйл ажиллагааг түр зогсоосонтой холбогдуулан энэхүү үйл ажиллагааг хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, эрүүл, аюулгүй, зөв хэрэглээг гэр бүлд хэвшүүлэх, аливаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар мэдээлэл, зөвлөмжийг цахим орчин, хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан хүргэж, олон нийтийг хамран зохион байгуулахгүй байхаар төлөвлөжээ.
2019 онд “Хүүхэд-Эрхэм хэрэглэгч” өдрийн хүрээнд хүүхдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хүүхдэд зориулагдсан бараа үйлчилгээг чанартай болгоход анхаарлаа хандуулж байсан бол энэ жил гэр бүлийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангахад олон нийтийн анхаарлыг хандуулахыг зорьж байгаа аж.

 “ХҮҮХЭД- ЭРХЭМ ХЭРЭГЛЭГЧ” ҮНДЭСНИЙ АЯН-ны хүрээнд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын зүгээс гэр бүлийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор #SafetyCheckChallenge эхлүүлсэн.
Хүүхэд-эрхэм хэрэглэгч аяны хүрээнд боловсруулагдсан
Миний гэр аюулгүй орчин үнэлгээний хуудасны дагуу манай байгууллагын албан хаагчид өөрсдийнхөө хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж өөрсдийн гэрийн орчин нөхцөлийг үнэлэн challenge-д нэгдлээ.

Тухай root

Дахин шалгана уу!

Мэдээлэл үйлчилгээний хэлтсийн хурал

Энэ сарын 22-нд МҮХэлтсийн хурал зохион байгуулагдлаа. Хурлыг цаг үейн нөхцөлтөй холбоотой хүн бүр амны ...