Monday , December 9 2019

Сэрэмжлүүлэг

Арваннэгдүгээр сарын 2-р арав хоногийн мэдээгээр ихэнх гол мөрөнд мөсөн бүрхүүл тогтож байгаа бөгөөд томоохон голуудын эх ба дунд хэсгээр мөсний үзэгдэл эрчимшиж эхэлсэн байна. Харин зарим жижиг болон дунд зэргийн голуудад нимгэн мөсөн бүрхүүл тогтсон байна.

Тухайлбал : Алтай нуруунаас эхтэй Харбут, Чигэртэй , Турган зэрэг голуудад 17-31 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон бол бусад дунд болон томоохон голуудад шингэн, өтгөн болон дунд зэргийн зайр гүйх, мөсөн зах үүсэх зэрэг үзэгдэлүүд зонхилон ажиглагдсан байна.

Арваннэгдүгээр сарын 3-р 10 хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөнд мөсний үзэгдэл идэвхижиж эхэлсэн ба зарим голуудад битүү мөсөн бүрхүүл тогтсон байна. Цаашид гол мөрний мөс улам зузаарах хандлагатай байгаа боловч мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Тухай root

Дахин шалгана уу!

МОНГОЛ АЛТАЙН НУРУУНЫ УТХГ-ЫН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ (2020-2025) ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ

Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын  (МАНУТХГ)-ын 2 дахь менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах хэлэлцүүлэг ...