Thursday , December 12 2019

Онцгой байдлын ерөнхий газар, “Японы хүүхдийг ивээх сан”-тай хамтарсан гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх эрх зүйн орчин, холбогдох заавар аргачлал, эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулах сургалтыг манай аймагт зохион байгуулав

Онцгой байдлын ерөнхий газар,  “Японы хүүхдийг ивээх сан”-тай хамтарсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж, ажлын хэсэг гамшгийн эрсдэлийн удирдлагыг үндэсний болон орон нутгийн түвшинд хэрэгжүүлэхтэй холбоотой эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг хангах, орон нутгийн онцлогт тохируулан гамшгийн эрсдэлийн тойм судалгааг хийх юм.

Энэ хүрээнд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх эрх зүйн орчин, холбогдох заавар аргачлал, эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулах сургалтыг аймгийн мэргэжлийн анги, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүдэд зохион байгуулж, уг сургалтанд УЦУОШТөвийн синоптик инженер М.Күннур “ Цаг агаарын аюултай үзэгдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр УЦУОШТөвөөс авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа, арга зам” сэдвээр илтгэл тавилаа. #

Тухай root

Дахин шалгана уу!

Ховд-Өлгий харуулын ажиглагч сургалтанд хамрагдав