Tuesday , November 12 2019

“1,5 С-БИДЭНД ХУГАЦАА БАЙНА УУ “ сэдэвт сургалт семинар зохион явуулагдав.

        Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын мэргэжилтний хороотой хамтран сүүлийн үед дэлхий нийтээр аюулын харанга дэлдээд байгаа уур амьсгалын өөрчлөлтийн тухай мэдлэг мэдээллийг холбогдох талуудад шууд хүргэж, цэвэр  ногоон нийгэм ,эдийн засгийн хөгжил рүү шилжих явцыг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор  2019 оны 04 дүгээр сарын 16-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “1,5 С-БИДЭНД ХУГАЦАА БАЙНА УУ” СЭДЭВТ  сургалт  семинар зохион явуулагдсан.IPCC-ийн зочид төлөөлөгчид болох 8 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжилтнүүд англи хэлээр    “ Төв Азийн  бүсэд хэрхэн нөлөөлөх, цаашлаад уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах , дасан зохицоход чиглэсэн шийдлүүд юу байж болох”  талаар мэдээллийн    тусгай тайлан боловсруулсан мэргэжилтэнүүдийн оролцоотой  семинар сургалт болсон. Тус арга хэмжээнд  21 аймгийн  цаг уур, орчны шинжилгээний төвийн инженерүүд болон  эрдэмтэн судлаачид, Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн  эрдэмтэн, мэргэжилтэнүүд оролцсон.Олон нийтэд мэдлэг, мэдээлэл олгох арга хэмжээний хэвлэлийн бага хуралд  БОАЖуулчлалын сайд , Улсын их хурлын гишүүн Н.Цэрэнбат мэндчилгээ дэвшүүлсэн.

.               Мөн 17-20 ны хооронд  Уур амьсгалын өөрчлөлт, нөөцийн судалгааны хэлтэсийн уур амьсгалын инженерийн мэргэшүүлэх сургалт болж өндөрлөсөн. Цаг уурын ажиглалтын мэдээг цахим мэдээнд (ISX) хөрвүүлэх “Электрон-дэвтэр” программ хангамжийг ЦУОШГ-ын Арга зүйн зөвлөлийн 2019 оны 2 дугаар хуралдаанаар хянан хэлэлцэж, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна. Монметео программ дахин шинэчлэгдэн график болон тархалтын цэсүүдийг нэмэлтээр, нэг дор 5 болон түүнээс бага аймгаар мэдээг шалгаж ажлуулах боломжтой болсон.

Мэдээлэл бичсэн: ЦУУА-ын ерөнхий технологич инженер А.Базар

Тухай root

Дахин шалгана уу!

Хөрсний хүнд металлын шинжилгээг газар дээр автомат багажаар тодорхойлов

Азийн хөгжлийн банкны, Аймаг, сумын  төвийн бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр-ийн байгаль орчны зөвлөх, мэргэжэлтэнгүүдтэй ...

Leave a Reply