Tuesday , November 12 2019

СИНОПТИК ИНЖЕНЕРҮҮДИЙН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛЛОО

ЦУОШГ-ын даргын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/78 дугаар тушаалын дагуу синоптик инженерүүдийн давтан сургалт амжилттай болж өндөрлөлөө.

Сургалтанд 21 аймгаас 35 синоптик инженер хамрагдав.

Сургалтын үйл ажиллагааг ЦУОШГ-ын дэд дарга нээж, хэлтсийн дарга Л.Оюунжаргал “Урьдчилан мэдээлэх салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт чиглэлүүд” сэдвээр лекц орж төв орон нутгийн ажлын нэгдмэл байдал, ирээдүйн зорилгын талаар нэгдсэн ойлголтыг синоптик инженерүүдэд өгөв.

Тус сургалтын үеэр ахмад синоптик, хэлтсийн дарга асан Ж.Цогт нь газар, өндрийн бодит болон прогноз зурганд анализ хийх, даралтын орны систем, үүсэл хувьсалын тухай болон агаар мандлын фронт, фронтын анализ хийхэд анхаарах асуудлуудын тухай маш чухал, синоптикуудын өдөр тутмын ажилд үнэ цэнэтэй хичээл орлоо.

Мөн агаарын фронтын анализ хийх дадлагыг хүн нэг бүр дээр зурган дээр ажиллуулж, инженерүүдийг 6 бүсэд хуваан цаг агаарын процесст дүн шинжилгээ хийлгэн, прогнозын төслийг хэлэлцүүлэн зөвхөн онол бус практикийн ач холбогдолтой сургалт явуулав. Орон нутаг хариуцсан технологич инженер М.Должинсүрэн Цаг агаарын аюултай, гамшигт үзэгдлийг мэдээлэх шинэ вэб системийн ажиллах зарчимын тухай дадлага хичээл орж шинэ системийг нэвтрүүлэхэд орон нутгийн инженерүүдийг сургав. Мөн Цаг агаарын урьдчилсан мэдээнд хэрэглэх нэр томъёо, технологийн мөрдөлт, заавар журмын мөрдөлт, үйл ажиллагаанд гарч буй нийтлэг алдаа дутагдалууд, цаашид анхаарах асуудлуудын талаар зөвлөмж өгөв. Сургалтын төгсгөлд заасан хичээлүүдээр тестээр, нисэхийн эрхийн шалгалт авч, дүнг хаалтын хуралд танилцуулж сертификат гардаж авав u

Тухай root

Дахин шалгана уу!

Хөрсний хүнд металлын шинжилгээг газар дээр автомат багажаар тодорхойлов

Азийн хөгжлийн банкны, Аймаг, сумын  төвийн бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр-ийн байгаль орчны зөвлөх, мэргэжэлтэнгүүдтэй ...

Leave a Reply