Monday , November 18 2019

Ус, цаг уурчдын нэгдсэн семинар амжилттай болж өндөрлөлөө

Ус, цаг уурчдын нэгдсэн семинар амжилттай зохион байгуулагдлаа. Семинарын үеэр ЦУОШГазраас баримтлаж буй бодлого, тус төвөөс хийж гүйцэтгэж буй ажлын явц, цаашдын зорилт, шинэ техник технологийн нэвтрэлт, ажлын алдаа, дутагдлын талаар харилцан ойлголцож анхан шатны нэгжийн ажилчдаар өөрсдөөр нь сургалт зохион байгууллаа. Шинээр нэвтэрсэн программ, системийн талаар дадлагын сургалт зохион байгуулав. МҮХэлтэс, ЦУОТХэлтэс, БОШЛ, Мэдээллийн сангийн чиглэлээр зөвлөмж, заавар өгөв. Танин мэдэхүйн чиглэлээр мэдээлэл хүргэв.

         Семинарын үеэр салбарын “Оны тэргүүний салбар, нэгжүүд”-ийг шалгаруулж урамшуулав. Цаг уурын шинжилгээ, мэдээллийн 2018 оны ажлын үр дүнг үндэслэн  Өлгий  өртөө “Аварга хамт олон”-оор,  Буянт сумын “Буянт” хөдөө аж ахуйн цаг уурын шинжилгээний харуул , Сагсай сумын “Турган-Сагсай” усны шинжилгээний харуул  тус тус “Тэргүүний  харуул”-аар шалгарлаа.

Семинарын үеэр аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр УЦУОШТөвийн дарга П.Жанаргүл, Дэлүүн сумын Дэлүүн өртөөний ахлах техникч Х.Бахыт, аймгийн “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр синоптик техникч Е.Саулет, Алтай сумын Ялалт өртөөний ахлах техникч З.Мейрамбек, Аймгийн засаг даргын “Жуух бичиг”-ээр Алтай сумын “Харбут-Алтай” усны харуулын ажиглагч Х.Болатбек, Баяннуур сумын “Ховд-Баяннуур” усны харуулын ажигалагч О.Халел, БОАЖЯамны “Жуух бичиг”-ээр синоптик инженер Х.Жагсалаг, Баяннуур сумын Баяннуур өртөөний ахлах техникч Х.Бээжин, Дэлүүн сумын “Буянт-Дэлүүн” усны харуулын техникч А.Санах, ЦУОШГазрын “Жуух бичиг”-ээр Булган сумын Дөчинжил өртөөний техникч Б.Фалмира, “Булган-Булган” усны харуулын техникч Е.Бегжан, Улаанхус сумын “Улаанхус” харуулын техникч Х.Бердихан, Ногооннуур сумын “Ногооннуур” өртөөний техникч С.Еркинбек нар тус тус шагнагдав.

Мэдээлэл байршуулсан Х.Жагсалаг

Тухай root

Дахин шалгана уу!

Хөрсний хүнд металлын шинжилгээг газар дээр автомат багажаар тодорхойлов

Азийн хөгжлийн банкны, Аймаг, сумын  төвийн бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр-ийн байгаль орчны зөвлөх, мэргэжэлтэнгүүдтэй ...

Leave a Reply