Wednesday , January 29 2020

Monthly Archives: November 2019

Аймгийн цагдаагийн газар хэлэлцүүлэг зохион байгуулав

Аймгийн ИТХ-ын ээлжит 9 дүгээр хуралдаанаар баталсан “Эрүүл зан үйлийг дэмжсэн архидалтгүй аймаг Баян-Өлгий” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор Цагдаагийн газраас “Архидан согтуурахтай тэмцэх хууль, тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилтийг хангахад төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулав. Тус хэлэлцүүлэгт манай байгууллагагын нийт ажилчид оролцов.

Дэлгэрэнгүй

“Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлал болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь” төсөл, 3-р үе шатын сургалт

“Гамшгийн эрсдлийг бууруулахад уламжлал болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь” төсөл, 3-р үе шатны “МАЛЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦ ТООЦОХ НЭГДСЭН АРГАЧЛАЛ БОЛОН ОРОН НУТГИЙН БЭЛЧЭЭРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТ ТУРШЛАГА СОЛИЛЦОХ” сэдэвт сургалт уулзалт манай аймагт 11 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Уг сургалтанд Увс, Ховд , Баян-Өлгий аймгийн ...

Дэлгэрэнгүй

Байгууллагын ажилчдын хүүхдүүдийн шүдийн эмчлүүллээ

Байгуулгын даргын санаачлагаар Байгууллагын эцэг эхийн зөвлөл ажилчдын хүүхдүүдийн шүдээ эмчлүүлэх шаардлагатай хүүхдийн тоо жагсаалтыг гаргаж эхний ээлжинд  цэцэрлэгийн насны болон бага ангид сурдаг 19 хүүхдийг нэгдсэн эмнэлэгээс цаг авч шүдийн эмчлүүллээ

Дэлгэрэнгүй

Сэрэмжлүүлэг

Арваннэгдүгээр сарын 2-р арав хоногийн мэдээгээр ихэнх гол мөрөнд мөсөн бүрхүүл тогтож байгаа бөгөөд томоохон голуудын эх ба дунд хэсгээр мөсний үзэгдэл эрчимшиж эхэлсэн байна. Харин зарим жижиг болон дунд зэргийн голуудад нимгэн мөсөн бүрхүүл тогтсон байна. Тухайлбал : Алтай нуруунаас эхтэй Харбут, Чигэртэй , Турган зэрэг голуудад 17-31 см ...

Дэлгэрэнгүй

Сэрэмжлүүлэг мэдээ

Ойрын өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрч ихэнх гол мөрөнд мөсөн бүрхүүл тогтож эхэлсэн байгаа.Иймд ард иргэд,малчид, тээвэрчидэд мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх,хүүхдүүдийг голын орчим,мөсөн дээгүүр тоглуулахгүй байх, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс онцгойлон анхааруулж байна. Гадаргын ус судлалын салбар

Дэлгэрэнгүй

МОНГОЛ АЛТАЙН НУРУУНЫ УТХГ-ЫН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ (2020-2025) ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ

Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын  (МАНУТХГ)-ын 2 дахь менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах хэлэлцүүлэг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдав. Уг хэлэлцүүлэгт төвийн дарга, синоптик инженер, мөстөл судлалын ахлах техникч болон Алтай, Сагсай, Улаанхус, Ногооннуур өртөө, харуулуудын төлөөлөлүүд оролцов

Дэлгэрэнгүй